Хуралдаанд дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, салбар хорооны гишүүд, ЖҮХАА-ны дарга А.Адилбиш, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Баясгалан нар оролцлоо.
Хуралдаанаар дүүргийн жендэрийн салбар хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2026 оны жендэрийн эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөөг хэлэлцэж, дүүргийн онцлогийг бодлого төлөвлөлтөд тусгаж, жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай төлөвлөлт, төсөвлөлтийг хийх талаар болон ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж арга зүйн дэмжлэг үзүүлжээ.





