Дэлхий нийтэд Covid-19 цар тахал нүүрлээд буй энэ үед Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссоос дүүргийнхээ эмнэлгүүдэд зарим шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгчээ.
Тодруулбал өнөөдөр буюу “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан тус дүүргийн Онцгой комиссоос дүүргийн Эрүүл мэндийн төвд хамгаалах хувцас 300, нүүрний хаалт 100, амны хаалт 7000, бээлий 2000, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 5, халдваргүйтгэлийн автомакс аппарат 5 ширхэгийг өгсөн байна.
Харин Нэгдсэн эмнэлэгтээ дуслын болон тариурын автомат шахуурга тус бүр 5, зөөврийн хүчил төрөгчийн баллон 2, халдваргүйтгэлийн автомакс аппарат 5 ширхэгийг өглөө. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн хамт олон Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үүднээс 2 ортой тусгаарлах тасаг бэлдсэн байна.