Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн хүүхдүүд “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд амарч Монгол зан заншил суралцаж байна

Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд “Хөдөлмөрч хүүхдүүд” зусланд амарч Монгол зан заншил суралцаж байна

Сонгинохайрхан дүүргийн ахлах ангийн сурагчдыг монгол ёс заншил, үндэсний өв уламжлал, аж ахуйн соёл болон амьдрах ухааны боловсрол олгох, хүүхдэд багачуудыг бүтээлч хөдөлмөрч, бие даан амьдрах чадварт сургах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “ХӨДӨЛМӨРЧ ХҮҮХДҮҮД” зуслан өнөөдөр нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн авлаа.

Нээлтэд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Засаг даргын орлогч Ундармаа, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон бусад албаныхан оролцлоо. Тус зуслан Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн хөтөлбөрөөр сурагчдыг хүлээн авч байна.

May be an image of 2 people and people standing

Зусланд амарч байгаа хүүхдүүд цагаан идээ боловсруулах, учиртай уяа зангилаа сурах, монгол гэр барих, буулгах, өвлөн биелье бүжгийн сургалт, монгол ухаан арьс, эсгий урлал, багийн ажил-багийн тоглолт хөгжлийн хөтөлбөр, оньсон тоглоом наадгай гэх мэт олон хөтөлбөрт хамрагдах юм.

May be an image of 3 people, people standing, outdoors and text
May be an image of 1 person, child, outdoors and text

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН