4 жил тутамд зохион байгуулагддаг 8 дахь удаагийн Азийн Хүүхдийн наадам ОХУ-ын Саха улсын Якутск хотноо өнөөдөр эхэллээ.
Монгол Улсаас энэхүү наадамд нийт 9 спортын төрөлд 50 гаруй бүрэлдэхүүнтэй баг тамирчид өрсөлдөж байгаа юм.
Монголын гимнастикийн холбооны Уран сайхны гимнастикийн тамирчид болох Б.Марал, А. Энэрэл, дасгалжуулагчаар Ирина Кудряшева (Узбекстан улсын иргэн), шүүгчээр Баатаржавын Эрдэнэзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцoж байна.
Манай тамирчид (цагариг, бөмбөг, булав, тууз) тус бүр 4 хэрэглэлээр энэ сарын 27,28-ны өдрүүдэд өрсөлдөнө.
Баг тамирчдаа амжилт хүсье ээ!