Нүүр хуудасМэдээССАЖЗ-ийн сайд Ч.Номин БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин...

ССАЖЗ-ийн сайд Ч.Номин БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Минжуанийг хүлээн авч уулзжээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуанийг хүлээн авч уулзаж, өмнө нь хэрэгжүүлэхээр тохиролцсон ажлуудын явцын талаар мэдээлэл, санал солилцлоо.

Тухайлбал, хоёр орны хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөрийг идэвхжүүлэх, өвлийн спорт өндөр хөгжсөн БНХАУ-ын Харбин хотын мөсөн ордон болон бэлтгэлийн төвүүдэд гүйлтийн тэшүүр, шорт-трекийн төрлийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг зуны улиралд хамтарсан бэлтгэлд хамруулах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань Монгол Улсаас БНХАУ-д хэрэгжүүлж буй төрөл бүрийн соёлын арга хэмжээ, урлагийн тоглолтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, Монгол уран бүтээлчид БНХАУ-д тоглолт хийхдээ зохих ангиллын виз хэрхэн мэдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлж ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН