Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: “Мongolian photo week - 2025” үзэсгэлэнгийн нээлт болжээ

ССАЖЗЯ: “Мongolian photo week – 2025” үзэсгэлэнгийн нээлт болжээ

Гурав дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж буй “Мongolian photo week-2025” буюу Монголын “Гэрэл зургийн долоо хоног” цогц арга хэмжээ нь “Монголын түүх гэрэл зурагт” урианы дор  нээлтээ хийлээ. Тус фото өдрүүдэд түүх, байгаль, орчин үеийн сэдэвт гэрэл зургийн уран бүтээлийг олон нийтэд хүргэх, танин мэдүүлэх, үзэсгэлэнт эх орон, түүх, өв соёлоороо бахархах үзэл, хандлагыг нэмэгдүүлэх, гэрэл зургийн хөгжил, нийгмийн үүрэг, нөлөөллийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж, үндсэн, тусгай салбар үзэсгэлэнгүүдийг Улаанбаатар хотод  Монголын уран зургийн галерей, театрын музей, бусад арт галерейнууд, 21 аймгийн орон нутгийн музей, галерейд тус тус тавигдлаа.


Үндсэн үзэсгэлэн болох “Монголын түүх гэрэл зурагт”, “Монголын сайхан орон”, “Гэрлээр зурсан сэтгэлгээ” үзэсгэлэнгүүдийн нээлт 2025.04.21-ний өдөр болж эрдэмтэн судлаачид, ахмад уран бүтээлчид, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо,  Гэрэл зургийн нийгэмлэг, клубүүд, гэрэл зураг сонирхогч нийт 270 гаруй хүн оролцож үзэсгэлэнг үзэж сонирхов.


Хөтөлбөрийн дагуу эхний өдрийн “Монголын түүх гэрэл зурагт” өдөрлөгийн   “Гэрэл зураг түүхийн судалгаа болох нь” илтгэл, хэлэлцүүлгийн хүрээнд:

Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралтын “Монголын анхны гэрэл зургийн он цагийг тодруулсан нь” сэдвээр Монгол улсад албан ёсоор 1935 онд гэрэл зургийн алба байгуулагдсанаас өдгөө 90 жилийн ой тохиож буй хэдий ч монголчууд анх 1845 онд гэрэл зурагт дүр төрхөө буулгаж гэрэл зургийн түүхээ эхлүүлсэн нь 90 жил урагшлан 180 жилийг бүтээсэн болохыг монгол нутагт гэрэл зураг авсан түүхэн баримт, тухайн зураг, хэвлэгдсэн ном бүтээлээр гэрчлэн олон нийтэд танилцууллаа. 

Мөн түүхийн ухааны доктор Н.Батболд “Маршал Чойбалсангийн түүхэн гэрэл зургуудын тухай” илтгэлээр маршал Х.Чойбалсан нь Монголын гэрэл зургийн хамгийн арвин баялаг сантай хүн, цэрэг дайны сэдэвт болоод монгол ахуй соёлын сэдэв зургуудаар монголын түүхийг гэрэл зурагт авч үлдээж чадсан, соёлын өвд  үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг гэрэл зургуудаар баримтлан тодорхойлсон илтгэлийг тавив. Баримтат гэрэл зургийн “Өв” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд, “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2024” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Байгалийн түүхийн музейд, “Нарт тэнгэрийн орон” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын театрын музейд, “Тал нутгаас тавхай чинээ” гэрэл зургийн үзэсгэлэн “Уран зургийн галерей”-д  тус тус нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН