Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх асуудал" олон...

ССАЖЗЯ: “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

“Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх асуудал” эрдэм шинжилгээний хурлыг эрдэмтэн судлаачид, өвлөн уламжлагчдыг оролцуулан 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус хуралд нийт 15 илтгэгч Бий биелгээний төрөл зүйл, хэв намба, ихэлийн татлага, угсаатны хувцас, өмсгөл зүүсгэлийн харилцан хамаарал, ихэл урлал, хийц бүтээц, Бий биелгээг ЮНЕСКО-д бүртгүүлсэн туршлага, Бий биелгээг өвлүүлэн уламжлуулах хэлбэр, өвлөн уламжлагчдын урын сан, соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хангах хүчин зүйлс (Бий биелгээний жишээ дээр) зэрэг сэдвээр илтгэлүүд хэлэлцүүлэв.

Хуралд Баяд, Дөрвөд, Захчин, Урианхай, Торгууд, Хотон угсаатны Бий биелгээг уламжлалт хэлбэр, хэв намбаар нь үеэс үед өвлөн уламжилсан 7 өвлөн уламжлагч тус бүр 2 шавийн хамт Увс аймгийн Тариалан, Хяргас, Малчин, Ховд сум, Ховд аймгийн Манхан, Булган, Жаргалант сумдаас мөн өндөр настай өвлөн уламжлагчид Ж.Хумбаа 84 настай, Увс аймгийн Малчин сумаас, Т.Цэмбэл 82 настай Ховд аймгийн Булган сумаас хүрэлцэн ирж оролцлоо.


Баруун Монголын Баяд, Дөрвөд, Захчин, Урианхай, Торгууд, Хотон угсаатны дунд өвлөгдөн ирсэн “Монгол ардын бүжиг, Бий биелгээ” өвийг Монгол Улс 2009 онд ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн. Бүртгэгдэх үедээ 20 хүрэхгүй өвлөн уламжлагчдын дунд үлдээд байсан тус өвийг өвлөн уламжлагчдын тоо нэмэгдсээр 2024 оны байдлаар 417 хүрээд байна.


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН