Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

ССАЖЗЯ: Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ

Хүннү гүрэн нь Төв Азийн хээр тал нутагт оршин тогтнож хүчирхэгжсэн, Монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлч малчдын анхны төрт улс. Хүннүгийн хот суурин язгууртны орд, өргөөний ул мөр болох 30 гаруй дурсгалт газар, язгууртны оршуулгын цогцолбор дурсгал болон олон мянган булш оршуулгын дурсгал, 20 орчим хадны зураг бүхий газрууд, 10 гаруй үйлдвэрлэлийн дурсгал манай улсын нутагт илэрч судлагдсан байдаг. Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас Дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг тал бүрээс нь нотлон харуулж Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр Ажлын хэсгийнхэн ЮНЕСКО-ийн Нарийн бичгийн дарга нарт (2024.09.30-нд) материалаа хүргүүлээд байсан. Уг хүсэлтийн дагуу Дэлхийн өвийн төвөөс тус номинацийн материалын эхний төсөлд холбогдох зөвлөмж ирүүлснээр гурав дахь хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн зохион байгууллаа.

Хуралдаанаар Дэлхийн өвийн төвөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардагдах засваруудыг хийх, баримтат кино үзэж, номинацийн төслийн багийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар үнэлэлт өгч, сайжруулах тал дээр гишүүд тус бүрдээ саналаа хэлж тусгууллаа. Ирэх оны нэгдүгээр сард багтаан ирүүлсэн зөвлөмжийн дагуу засваруудаа Дэлхийн өвийн төвд хүргүүлэн дахин үнэлгээ хийлгэснээр 2026 онд Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх боломж бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН