Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: ЮНЕСКО-ийн соёлын олон төрлийг дэмжих олон улсын сангийн 16 дахь удаагийн...

ССАЖЗЯ: ЮНЕСКО-ийн соёлын олон төрлийг дэмжих олон улсын сангийн 16 дахь удаагийн төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын дэргэдэх Соёлын олон төрлийг дэмжих олон улсын сангийн 16 дахь удаагийн төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Энэхүү сан нь конвенцод оролцогч улсуудын Төр, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагаас санаачилсан соёл илэрхийллийн олон төрлийг дэмжсэн арга хэмжээ, үйл ажиллагаа, төслүүдийг санхүүжүүлдэг. Төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 100.000 ам.доллар бөгөөд 12-24 сарын хугацаанд хэрэгждэг.

ЮНЕСКО-оос ирүүлсэн бичигт дурдсан цахим хаяг, холбоосоор орж төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор төслөө илгээнэ үү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН