Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт 12 дугаар сарын 23-ны Даваа гарагаас эхлэх гэж байна.
БСШУСЯ-наас өгсөн мэдээллээр Нийслэлийн сурагчид анги ялгахгүй, бүгд энэ сарын 23-наас эхлэн 2020 оны 1 дүгээр сарын 10-ныг дуустал 3 долоо хоног амарна.
Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан 12 дугаар сарын 30-наас эхлэн 2020 оны 1 дүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.
Хэрэв ханиад томууны тархалт их байвал нийслэлийн сурагчдын II улирлын амралтыг 1 долоо хоногоор сунгаж магадгүй юм.