СХД-ийн 36 дугаар хороонд сагсан бөмбөгийн талбайн гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна. Тус талбайг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ барьж байгаа ба 12×12 хэмжээтэй лего шал, хашаа, сагсны шийдтэй юм.

