Сонгинохайрхан дүүрэгт иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд багачууд спортоор хичээллэх боломжтой бас нэгэн том бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Тус бүтээн байгуулалт Толгойт бүсэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд “Спорт цогцолбор”-ын ажил өчигдрөөс эхлээд байна.
Энэхүү ажлыг Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар санаачилсан бөгөөд бүтээн байгуулалтын үр дүнд 640 хүний суудалтай хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннисний талбай бүхий цогцолбор Толгойт бүсэд баригдана.
Спорт цогцолбортой болсноор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар хичээллэх орчин, нөхцөлөөр хангагдах бөгөөд спортын олон төрлийн тэмцээн уралдаан, сургалт, дугуйлан зэргийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах цогц бүтээн байгуулалт юм.