НҮБ-ын Хүүхдийн сангийн 100%-ийн санхүүжилтээр дүүргийн 21 дүгээр хорооны 74 дүгээр сургуулийг ЭКО болгох засварын ажил хийгдэж байгаа. Үүний нэг хэсэг болох сургуулийн болон сурагчдын дотуур байрны ариун цэврийн угаалгын өрөөг шинэчлэн засварлах ажил бүрэн хийгдэж дууслаа.
Ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж, хүлээж авах ажлын хэсэг тус сургуульд ажиллалаа. Ажлын хэсгийн ахлагчаар НҮБ-ын Хүүхдийн сангийн зүүн Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар, Ус хангамж ариун цэвэр болон Уур амьсгалын өөрчлөлтийн Зөвлөх захирал Силвиа Гаяа холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар хүлээн авлаа.