Дэлхийн нийгмийн ажилтны өдрийн тохиолдуулан нийгмийн ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, шинэ туршлага, арга хэлбэрийг нэвтрүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Сонгинохайрхан орон нутгийн хөтөлбөр” хамтран “Social work conference 2025” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд дүүргийн салбар тус бүрийн нийгмийн ажилтнууд хамрагдаж ур чадвараа нэмэгдүүллээ.







