Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд Засаг даргын Тамгын газар, “SDY academy”, “Songinokhairhan SDY” байгууллагатай хамтран “Youth trainer” залуу сургагч багш бэлтгэх хөтөлбөр 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Тус хөтөлбөр нь 2 үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд сонгон шалгаруулалт 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар явагдаж, шалгаруулалтад орсон 70 гаруй залуусаас 30 залууг шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон, танхимын сургалтдаа хамруулаад байна.

Тус хөтөлбөрт тэнцсэн залуус сургагч багшийн сертификаттай төгсөхөөс гадна дараа дараагийн хөтөлбөрт хамрагдаж, сургалт зохион байгуулж, шаардлагатай тэмдэг цуглуулж үндэсний сургагч багш болох боломж бүрдэж байгаа юм.

