СХД-ийн 12-р хороо Мөнгөн гүүр эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх 560 метр авто замыг нэг эгнээ болгон иж бүрэн гудамж зам болгон тохижуулж байна.

Авто замын ажлыг эхлүүлэхээс өмнө төслийн нэгж, холбогдох байгууллагаас оршин суугчдын саналыг авсан байдаг. Тухайн үед иргэдийн зүгээс уг авто замд жолооч нар урсгал сөрж зорчдог тул нэг эгнээ болгох саналыг гаргаж байжээ.

Улмаар иргэдийн саналыг үндэслэж авто замын зураг батлагдан замыг нэг эгнээ болгосноос хойш иргэд хуучин хэвээр үлдээх саналыг илэрхийлж байна. Иймд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн менежер Д.Баярсайхан оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцон иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлахаар болов.
