Нүүр хуудасМэдээСХД: Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган дахин барилгажуулах төслийн сонгон шалгаруулалт боллоо

СХД: Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган дахин барилгажуулах төслийн сонгон шалгаруулалт боллоо

Сонгинохайрхан дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган дахин барилгажуулах төслийн сонгон шалгаруулалтаар

-СХД-ийн 18-р хороо, СТ 1, 2, 3 дугаар байршилд “Престиж Трейд” ХХК,

-СХД-ийн 19-р хороо, 1-48, 2-48, 4-48 дугаар байршлуудад “Мөнх Ариун Булаг” ХХК,

-СХД-ийн 27-р хороо, 33 дугаар байранд “БМНС” ХХК,

-СХД-ийн 27-р хороо, Махны 16 дугаар байршилд “Чанад Түншлэл” ХХК тус тус шалгарч, батламжаа албан ёсоор гардан авлаа.

Батламж гардан авсны дараа төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөлөл, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК болон дүүргийн удирдлага, холбогдох хэлтсүүдтэй цаашид төслийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр ашиглалтын шаардлага хангахгүй 3-5 давхар барилгыг буулган дахин төлөвлөхөд барилгын давхар, оршин суугчдын тоо нэмэгдэж, хүн амын нягтаршил өсөхийн зэрэгцээ инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ачаалал нэмэгдэх, ялангуяа 18, 19 дүгээр хороодод хүн амын төвлөрөл өндөр байгаа тул дахин төлөвлөлтийг нягтаршлын тооцоонд үндэслэн төлөвлөх, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах чиглэлд онцгой анхаарах шаардлагатайг Засаг даргын орлогч Д.Хосбаяр онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН