Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын харилцааг дэмжих нийгэмлэгтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд тус номын сангийн тохижилтын ажлыг хамтран гүйцэтгэснээс гадна хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, ном уншдаг хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх, зорилгоор хүүхдийн уран зохиолын ном, Монголын түүхийн ном, Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ном, гарын авлага, гадаад хэл бие даан сурах бичгийн ном, сургалт арга хэмжээг зохион байгуулахад ашиглах проектор, дэлгэц, хөгжим техник зэргийг номын санчид хүлээлгэн өглөө.

Мөн энэ үеэр 105 дугаар сургуулийн сурагчдад сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2, 15 дугаар хороодын бичил номын сангийн тохижилт бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжөөр хангах ажилд хамтарч ажиллах тухай санал солилцов.









