Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо өнөөдөр /2025.04.22/ Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Кшыштоф Збигнев Бойког хүлээн авч уулзав.

Уулзалтаар боловсрол, соёл, спортын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх, хүн ам зүй болоод хөгжлийн чиг хандлага ижил төстэй дүүрэгтэй холбоо харилцаа үүсгэх, хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын чухлыг онцолж байгуулсан хамтран ажиллах тухай баримт бичгүүдийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаануудын талаар ярилцлаа.

Энэ жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй юм.
