Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биенналийн Ерөнхийлөгч Пиетражело Буттафуоког хүлээн авч Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ой, Монгол Улс, Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Итали Улстай хамтарсан үзэсгэлэн гаргах талаар санал солилцлоо. Мөн Олон Улсын үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биенналь нь 1895 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хамгийн нэр хүндтэй урлагийн арга хэмжээнүүдийн нэг юм. Энэхүү биеннальд улс орнууд өөрсдийн уран бүтээлчдээр дамжуулан үндэсний соёл, урлагийн онцлогоо олон улсад таниулдаг. 2022 онд уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Гүнээс гүнд” үзэсгэлэнгээр, 2024 онд А.Очирболд “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” өрөг орон зайн бүтээлээрээ амжилттай оролцсон билээ.
