Дүүргийн хэмжээнд объектын гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд айл өрхүүдэд зөвлөмж, анхааруулга хүргүүлэн ажиллаж байна.
Улирал солигдож, цаг уурын төлөв байдал дулаарч агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдийг галын аюулгүй байдлаа хангаж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх анхааруулж байна.



