Нийтийн эзэмшлийн зам талбай, эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг засварлах, зөрчлийг арилгах, хотын стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд 43 хороонд нийт 88 ажлыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн.
Эдгээр гүйцэтгэсэн ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2026 оны А/75 тоот “Тохижилт, засвар шинэчлэлийн ажлыг ашиглалтад хүлээж авах комисс байгуулах тухай” тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан ажлын хэсэг байнгын ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна.








