Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ундармаа дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг сонсон, ажлын байрны нөхцөл байдалтай танилцсан юм.
Тус хэлтсийн мэдүүлэг авах 9 өрөө болон 14 хэсгийн байцаагчийн өрөөнүүдэд хяналтын камер суурилуулах ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж тохижуулахаар боллоо.
Энэхүү мэдүүлэг авах өрөөнд сүүлийн үеийн дуу, дүрс хураах камер суурилуулснаар албан хаагч болон иргэдийн аюулгүй байдал хангагдах юм.
Мөн албан хаагчдын санал хүсэлтийг сонсож цаашид гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сургалт сурталчилгааг дэмжин хамтарч ажиллах болно.