Нүүр хуудасМэдээСХД: Зуны дугуйлан”-д хамрагдсан хүүхдүүд тайлангаа тавьж, хаалтаа хийлээ

СХД: Зуны дугуйлан”-д хамрагдсан хүүхдүүд тайлангаа тавьж, хаалтаа хийлээ

Сурагчдын амралтыг тохиолдуулан хүүхдийн хөгжлийг дэмжих, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, эрүүл зөв дадал хэвшлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Өнөр бүсийн хороон Засаг дарга, төлөөлөгчдийн хамтын санаачилгаар Өнөр бүсийн хүүхэд багачууд зуны дугуйланд хамрагдсан. Тодруулбал тус бүсийн 70 хүүхэд төгөлдөр хуур, шанз, ятга, шатар, даамын хоёр сарын сургалтад хамрагдсан. Зуны дугуйланд хамрагдсан хүүхдүүд сурсан эрдмээрээ тайлангаа тавьж, хаалтаа хийлээ.

Хөгжмийн дугуйланд хамрагдсан хүүхдүүд Сарны сонат, Халуун элгэн нутаг, Маамуу нааш ир, Цагаан суварга, Мандухай зэрэг алдартай бүтээлүүдээр тайлан тоглолтоо үзүүлсэн бол шатрын дугуйланд хамрагдсан хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулж I байранд Х.Чамин /16 дугаар хороо/, II байр Т.Пэлжид /15 дугаар хороо/, III байр Э.Энхтүшиг /16 дугаар хороо/ тус тус байр эзэллээ.

Эцэг эхчүүдийн зүгээс дугуйлангийн үйл ажиллагааг төрөлжүүлж роботик, зургийн дугуйлан, инженерчлэл, гитарын анги нээх асуудлаар төлөөлөгчидтэй санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН