Хүүхэд залуучуудыг эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дүүргийн 16 дугаар хороонд хуучин хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлаж стандартын шаардлага хангасан талбай болгон шинэчиллээ.

Талбайд стандарт зүлэг, хашлага суурилуулалт болон гэрэлтүүлгийг давхар шийдсэн. Гүйцэтгэгчээр “Нью Престиж Констракшн” ХХК ажиллалаа.
