Дүүргийн спорт цогцолборын 2377м2 талбайд монос, гацуур гэсэн хоёр төрлийн 113 мод тарина. Модыг “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Голден гарден” ХХК, “Хосхалиун” пропертис, “Ойн тагсаци”, “Нүри” ХХК-ийн ажилчид тарих юм.
Эхний ээлжид талбайд хөрс хуулж, хар шороо тараан мод тарих бэлтгэл ажлыг өнөөдөр хангаж байна. Цаашид талбайг тойрсон ногоон байгууламжийг бий болгох юм.