Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нар шагнал гардуулав.
Нийслэлийн 385 жилийн ойн медаль, НИТХ-ын хүндэт тэмдэг, хүндэт өргөмжлөл, хүндэт үнэмлэх, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”, нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, НЗД-ын жуух бичгээр дүүргийн ИТХ-ын болон төрийн захиргааны албан хаагчид, иргэдийг шагнасныг гардуулан өглөө