Нүүр хуудасМэдээСХД: Орон нутгийн төсвийн удирдлага, үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэл сэдэвт сургалт...

СХД: Орон нутгийн төсвийн удирдлага, үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэл сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурлын төлөөлөгчид өнөөдөр /2024.11.22/ сургалтад хамрагдлаа.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн болон бусад шаардлагатай мэдлэг, ур чадварыг сургалтаар олж авах юм. Сургалтыг Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш Б.Цэнд-Аюуш, Дэлхийн банкны төслийн зөвлөх Ц.Долоонжин нар зааж, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, эрх зүйн орчин, төсөв санхүүгийн холбогдолтой хууль эрх зүйн орчин, өөрчлөлт шинэчлэлт, Монгол Улсын 2025 оны батлагдсан төсөв, эдийн засгийн дунд хугацааны зорилт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН