Нүүр хуудасМэдээСХД: Орц гарц чөлөөлөх шаардлагатай хэсгүүд дээр “Баянхошуу” бүсийн ажлын хэсэг ажиллажээ

СХД: Орц гарц чөлөөлөх шаардлагатай хэсгүүд дээр “Баянхошуу” бүсийн ажлын хэсэг ажиллажээ

Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлах зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн хүрээнд өнөөдөр /2025.03.19/  “Баянхошуу” бүсийн ажлын хэсэг орц гарц чөлөөлөх шаардлагатай хэсгүүдтэй танилцаж,  газар дээр нь ажиллалаа.

“Баянхошуу” бүсийн ажлын хэсэг нь дүүргийн нийт 12 хороог хамарч байгаа бөгөөд эхний ээлжинд 9,25,28-р хороодын нутаг дэвсгэр дэх орц, гарц хаасан гудамж, талбайг чөлөөлөх асуудлаар гаргасан судалгааны дагуу ажиллалаа. Гудамж, орц, гарцыг хааж нарийн гудамж үүсгэсэн, мухар гудамж бий болгосон зөрчлүүд нь яаралтай тусламжийн автомашинууд нэвтрэхэд саад үүсгээд зогсохгүй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа нэг үйлдэл юм. Тиймээс цаашид эдгээр зөрчлийг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр “Баянхошуу” бүсийн ажлын хэсэг ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН