Тус хорооны Зээлийн 23-р гудамжинд 720 метр хатуу хучилттай авто зам тавьж байгаа бөгөөд ирэх 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгахаар төлөвлөж байна. Гүйцэтгэгчээр “Их замын хишиг” ХХК ажиллаж байна.
Уг замын зураг төсөл 2020 онд батлагдсан ч замын трасст 21 айлын нэгж талбар өртсөн байсан бол хоёр иргэний дөрвөн нэгж талбарын нөхөн төлбөр зөвшилцөлд хүрэхгүй удсаны улмаас зам тавих ажил удаашраад байсан юм. Мөн авто зам тавьсны дараа хорооны баруун талд авто машины зогсоол барихаар төлөвлөж байгаа талаар дүүргийн 24-р хорооны Засаг дарга Н.Зоригтбаатар хэллээ





