Дэлхийн банкны санхүүжилтаар Үйлдвэрчний эвлэлийн гудамж (Баянхошуу гудамж) болон Өнөр хороолол гудамжийг иж бүрэн гудамж болгон хөгжүүлэх зам барилгын ажил үргэлжилж байна. Төслийн хүрээнд энэ долоо хоногоос Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо буюу Цамбагаравын арын замын борооны ус зайлуулах шугам холбох ажил хийгдэж байна.
Одоогийн байдлаар 12-р байрны урд хэсэг рүү явдаг чиглэлийн нэг хэсгийг түр хугацаанд хязгаарлаж, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу замын ажил хийгдэж байна.





