Хаврын тэргүүн сарын шинийн 13-ны билэгт сайн өдөр /2025.03.12/ Сонгинохайрхан дүүргийн иргэд, сүсэгтэн олонд зориулсан засал номын уншлага боллоо. Сонгинохайрхан дүүргийн “Тэргүүн лам нарын зөвлөл”, “Амирлахуй Дэва” хийд, мөн дүүргийн 14 хийдийн лам хуваргууд дүүргийнхээ иргэд, сүсэгтэн олонд зориулан модон могой жилийн засал номыг ийнхүү айлтгасан юм.



