Нүүр хуудасМэдээСХД: “Сонгинохайрханд үйлдвэрлэв” борлуулалтын цэг нээгдлээ

СХД: “Сонгинохайрханд үйлдвэрлэв” борлуулалтын цэг нээгдлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бичил, жижиг, дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” зорилтын хүрээнд “Соёолж молл” худалдааны төвд “Сонгинохайрханд үйлдвэрлэв” нэртэй борлуулалтын цэгийг албан ёсоор нээж, бараа бүтээгдэхүүнээ худалдаалж эхэллээ.

Уг борлуулалтын цэгт үндэсний хувцас, малгай, гоёл чимэглэл, хүүхдийн дээл зэрэг дотооддоо үйлдвэрлэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхлээд байна. Энэхүү санаачилга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд илүү ойртуулж, борлуулалтыг нэмэгдүүлэх, брэндийн танигдах чадварыг сайжруулах чухал алхам болж байна.

Цаашид борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өргөжүүлэх, дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн сурталчлах, дэмжих зорилгоор тогтмол арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН