Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 5 намаас 126 нэр дэвшигч оролцож байна.
Өнөөдөр дүүргийн сонгуулийн хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно.