Нүүр хуудасМэдээСХД: Хүүхэд хамгааллын “Анхааръя” аян эхэллээ

СХД: Хүүхэд хамгааллын “Анхааръя” аян эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “АНХААРЪЯ” сарын аянг өнөөдөр /2024.11.13/ эхлүүллээ.

Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, ИТХ-ын албан хаагчид, хороодын Засаг дарга нар, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, өдөр өнжүүлэх байгууллагынхан оролцлоо.

Тус аяны хүрээнд хороод болон боловсролын байгууллагууд эцэг эх, асран хамгаалагч, ажилчид, алба хаагч, сурган хүмүүжүүлэгч нарт хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар эрх зүйн ойлголт өгөх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа газруудын талаар мэдээлэл авах, эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл хүргэх сувгийг оновчтой, зөв зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг олгох зэрэг үе шаттай олон арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Энэхүү аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй хамрагдаж энхрий бяцхан үрсдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН