Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дэмжих иргэдтэй санал солилцох уулзалт боллоо. Дүүргийн хэмжээнд 10030 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Эдгээр иргэдийн төлөөлөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн ажлын хэсгийн ажлыг танилцуулж, тэдэнтэй санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, Н.Алтаншагай нар оролцож иргэдэд мэдээлэл өгсөн юм.
Иргэдийн зүгээс оюуны бэрхшээлтэй хүүхдийг ажилд авдаггүй, олон жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарсан эцэг эх ажил хийх боломжгүй байсны улмаас тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учирч байгаа, эрүүл мэндийн үйлчилгээг авахад хялбар болгох, орон сууцны асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах үйлчилгээг хүртээмжтэй болгоход анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүдэд уламжиллаа.