Нүүр хуудасМэдээСХД: Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо

СХД: Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо

Хороодын Засаг дарга нарын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын явцыг хэлэлцээд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даагаврыг хэлэлцлээ.

Тодруулбал:

-Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлах;

-Баяр наадмын өдрүүдэд үер, усны аюул, гамшиг осол, гал түймэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах;

-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын болон бусад хог хаягдал хуримтлагдаж байгаа асуудалд холбогдох арга хэмжээг авах;

-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр доторх газрын тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцаж, илүү аюулгүй, цэвэрхэн орчныг бүрдүүлж ажиллах уриалгыг хэрэгжүүлэх, үүрэг даалгавар өгч ажиллаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН