Дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, Дотоодын цэргийн 05 дугаар ангитай хамтран мөнгөн улиас, голт бор, шар хуайс, монос, өрөл, тэсмэг зэрэг чимэглэлийн мод тарьж байна.
Эдгээр моднуудын үндэсний систем хамгаалагдсан бортогтой байгаа учраас ургалт нь 100 хувь байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Мөн цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайг засварлаж, хүрээлэнг тойрсон хашаануудын өнгийг сэргээн, эвдэрсэн хэсгийг гагнаж, усалгааны системийн моторыг иж бүрнээр нь сольж байна.





