Тиймээс иргэд та бүхнийг авто машинаа зориулалтын зогсоолд байршуулах, явган зам дээр байршуулж бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг уриалж байна.

Зөрчлийн тухай хуульд зааснаар зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд, явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000 төгрөгөөр торгоно.
