Нүүр хуудасМэдээСХД: Үйлдвэрлэлийн менежмент борлуулалтыг дэмжих нь B2B уулзалт-зөвлөгөөн 2025 боллоо

СХД: Үйлдвэрлэлийн менежмент борлуулалтыг дэмжих нь B2B уулзалт-зөвлөгөөн 2025 боллоо

Жижиг дунд үйлдвэрлэл, эрхлэгчдийг дэмжих, тэдний борлуулалтын орлогыг өсгөх, харилцан туршлага судалж, мэдээлэл солилцох зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран “Үйлдвэрлэлийн менежмент борлуулалтыг дэмжих нь B2B уулзалт-зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Өнөр, Баянхошуу бүсийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр оролцож байгаа бөгөөд маргааш Төв, Толгойт бүсийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулна. Мөн өнөөдрийн зөвлөгөөн дээр Төрийн банк, Бичил глобус ББСБ, богино хугацаанд санхүүгийн зээл олгодог Fund me flatform нар хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлдвэрлэл эрхлэгч нарт зээл олгосон юм.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт “1000 мөөгчид” мөөгний кластерын төсөл тун удахгүй хэрэгжиж эхэлнэ. Иймд зөвлөгөөний үеэр үйлдвэрлэл эрхлэгч нарт төслийн талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН