Нүүр хуудасМэдээСХД: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

СХД: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн. Мөн худалдан авах ажиллагааны албанаас тендерын хэрэгжилт, “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-аас дүүрэгт хэрэгжиж буй төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьсан талаараа танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргаас

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх;
  • Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах
  • Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх;
  • Авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг засварлаж, шинэчлэх талаар холбогдох газар хэлтэст үүрэг даалгавар өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН