Нүүр хуудасМэдээСХД: Нийгмийн ажил мэргэжил үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг...

СХД: Нийгмийн ажил мэргэжил үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг даргын нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Дэлхийн нийгмийн ажлын өдөр”-ийг тохиолдуулан нийгмийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сайжруулах шинэ арга туршлага, арга хэлбэрийг нэвтрүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа зохион байгууллаа.

Энэ хүрээнд 9 дүүргийн хэмжээнд илтгэлийн уралдааныг зарласан бөгөөд шилдэг 13 илтгэлийг өнөөдөр хэлэлцүүлж 6 байрыг шалгаруулан шагнал гардуулан өглөө.

Эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байранд СБД-ийн “Өөдрөг -Энх” Өрхийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан О.Мөнх-Од, Сүхбаатар дүүргийн Гэгээ сургуулийн нийгмийн ажилтан Г. Ариунзаяа, Нийслэлийн ЕБ-ын Ирээдүй сургуулийн Нийгмийн ажилтан П.Баянжаргал, дэд байранд НЕБ-ЫН Өнөр сургуулийн нийгмийн ажилтан Н.Мөнхдулам, Ж.Ганзориг, О.Ууганбаатар, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 2 дугаар хорооны мэргэжилтэн Ш.Шүрэнцэцэг, гутгаар байранд Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан 4-р хорооны мэргэжилтэн Ж.Даваажаргал, ХЭХАХ хариуцсан 21-р хорооны мэргэжилтэн Ц.Мөнхцолмон, “Алтанцэгцүүхэй” Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Д.Ууганбат, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн нийгмийн ажилтан С.Алтангэрэл нар тус тус шалгарлаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН