“Стандартчиллын суурь асуудлууд” сэдэвт сургалт СХЗГ-ын сургалтын танхимд энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уг сургалтаар Стандартчилал, тохирлын үнэлгээний хууль эрх зүйн өнөөгийн орчин, стандартыг боловсруулах, батлах, түгээх, хэрэглэх үйл ажилгаанд мөрдөх хэм хэмжээ зохицуулалт, Стандартчиллын Техникийн хороодын талаар танилцуулах юм.

Үргэлжлүүлэн 2 дугаар сарын 20, 21, 24-26-ны өдрүүдэд Баталгаажуулалтын шинжээчийн эрх олгох, эрх сунгах МОДУЛЬ 2, 3, 4 сургалтыг зохион байгуулна. Сургалтад Чанарын дэд бүтцийн салбарын албан хаагчид, Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын мэргэжилтнүүд, хамрагдах юм.
