Хэмжил зүйн Зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Монгол Улсын Шадар сайдын баталсан хөтөлбөрийн дагуу дараах асуудлыг танхимаар болон цахимаар зохион байгууллаа. Энэхүү хуралдааны үеэр хэмжих хэрэгслийн загварын туршилт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт болон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхад үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тодруулбал, Бат-Илч ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “ZHEJIANG DIXSEN ELECTRICAL CO., LTD” –д үйлдвэрлэсэн ТТ 30-125 загварын гүйдлийн трансформаторыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэлээ. Мөн стандарт тоолуурын хэмжүүр ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Krohne Measurement Instruments (Shanghai) Co. Ltd компанид үйлдвэрлэсэн DN (200) мм голчтой OPTIFLUX4050C загвар болон БНСУ-ын Shin Dong A Electronics компанид үйлдвэрлэсэн DN (15) мм голчтой SMF-1500BLE загварын цахилгаан соронзон ажиллагаатай цэвэр усны тоолууруудын загвар “Оргил Дельта трейд” ХХК-ийн хүсэлтээр БНХАУ (Хонг Конг)-ын “Shenzhen Well Electric Co Ltd” компанид үйлдвэрлэсэн амьсгал дахь спиртийн агууламж тогтоох хэмжүүрийн загваруудыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд тус бүрт 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэлээ.
Үүнээс гадна Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын дулааны тоолуур болон тооцоологч, даралт, температурын хэмжих хэрэгслийг суурилуулах “Голден гоат” ХХК, автомашины жин импортлох, суурилуулах, засварлах “Квантэталлон” ХХК, усны тоолуур импортлох, суурилуулах “Сод эгшиг” ХХК, цахилгааны тоолуур болон усны тоолуур импортлох “Монгол чилу жүшин” ХХК-иудыг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатайгаар тус тус бүртгэхээр шийдвэрлэсэн байна.
ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛ