Нүүр хуудасМэдээСэлэнгэ аймагт эрчим хүч, хиймэл оюун ухааны дата төвийн нэгдсэн цогцолбор байгуулах...

Сэлэнгэ аймагт эрчим хүч, хиймэл оюун ухааны дата төвийн нэгдсэн цогцолбор байгуулах төслийн хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчим хүч, дижитал дэд бүтцийн нэгдсэн цогцолбор байгуулах томоохон төслийг хэрэгжүүлэх эхний алхам хийгдлээ.

Өнөөдөр олон улсын NOVVA Group компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стивен Лиу болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар Төсөл хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд:

  • 150 МВт хүчин чадалтай дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц
  • 80 МВт хүртэлх IT ачаалал бүхий хиймэл оюун ухааны дата төв
  • 100 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц
  • 60 МВт чадал, 200 МВт·ц багтаамжтай эрчим хүч хуримтлуулах батарейн систем байгуулахаар төлөвлөж байна.

Сэлэнгэчүүдийн дулаан, цахилгааны найдвартай хангамжийг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулах, улмаар орчин үеийн дижитал дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэж байна. Мөн орон нутагт шинэ ажлын байр бий болгох, залуучуудыг өндөр технологийн салбарт мэргэшүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН