Нүүр хуудасМэдээСэтгүүлчид мэдээллэх эрхээ хасуулаад 2 жил болсон учир эсэргүүцлээ илэрхийллээ

Сэтгүүлчид мэдээллэх эрхээ хасуулаад 2 жил болсон учир эсэргүүцлээ илэрхийллээ

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид улс төрчдөөс цаг үеийн, олон нийтийн шаардлагын дагуу мэдээлэл авах эрхгүй орчинд ажиллаж байна. Учир нь ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрийн ордонд сэтгүүлчдийг зөвхөн нэг цэгт яриа авахаар журамласан юм. Энэ нь улс төрчдөд давуу байдлыг бий болгож зөвхөн өөрсдийн санаа хэлэх зүйлээ хэлдэг сэтгүүлчдийн асуулт, нийгмийн хурц сэдвийг хөндөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Ийм нөхцөл байдалд хоёр жил гаруйн хугацаанд ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд түүний төлөөлөл болсон сэтгүүлчид өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж иргэд олон нийтийг мэдээллэх эрхээр хангах нөхцөл бололцоог бүрдүүлж хуучин хэвээр ажилллуулахыг шаардлаа. Эсэргүүцлийг төв талбайд илэрхийлж гинжнээс үнэмлэхээ унжуулж, өөр өөрсдийн сувгаар шууд дамжуулан хүргэлээ. Сэтгүүлчдийг мэдээлэл бэлтгэх ажилд саад учруулахгүй хуучин хэвээр ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөхийг Манд.мн сайтын хамт олон ч шаардаж нэгдэж буйгаа мэдэгдье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН