Нүүр хуудасМэдээСЯ: Хөвсгөл аймаг дахь бусад үйл ажиллагаа

СЯ: Хөвсгөл аймаг дахь бусад үйл ажиллагаа

✅ Хөвсгөл аймгийн урлагийн “Авьяас” сургуулийн сурагчид “ӨӨДӨСХӨН ӨВ” урлагийн тоглолтыг нийт ХӨВСГӨЛЧҮҮДДЭЭ толилууллаа.

Тус тоглолтод “Авьяас” сургуулийн 61 сурагч оролцсон бөгөөд нутгийн онцлогийг шингээсэн ардын урлагийн болон дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлийг тайзнаа амилуулан, үзэгч олноо баясгалаа.

✅Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театр-ын уран бүтээлчид болон өвлөн уламжлагчдын хамтарсан “ХӨВСГӨЛ ӨВ, СОЁЛ” урлагийн тоглолт Мөрөн хотын Чингүнжавын талбайд боллоо.

Тоглолтод 50 гаруй уран бүтээлчид, өвлөн уламжлагчид оролцсон бөгөөд Дархад, Буриад, Хотгойд, Халх, Цаатан, Урианхай түмний ардын урлагийн гайхамшгийн охь дээжээс зочид төлөөлөгчид болон нийт Хөвсгөлчүүддээ хүргэлээ.

✅ Аймгийн төв номын сан, аймгийн музейд “ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”, “ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС”, “ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна.

“ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН” үзэсгэлэнг Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША Б.Мягмаржав, “ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” үзэсгэлэнг тус хүрээлэнгийн ЭША Ц.Эгиймаа, “ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг мөн хүрээлэнгийн ЭША Ш.Мөнхбаатар нар тус тус тайлбарлан, үзэгч олонд хүргэлээ.

Үзэсгэлэнг ойролцоогоор 500 орчим хүн үзэн сонирхсон бөгөөд 60 орчим хувь нь ЕБС-ийн сурагчид байлаа.

✅ Хөвсгөл аймгийн төв номын сан болон аймгийн музейд тус тус чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ сангийн сэргээн засварлагч Ү.Доржоо “Нийтийн номын сангийн хэрэгцээ, ач холбогдол” сэдвээр Хөвсгөл аймгийн нийт сумын номын санчдад, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн ЭША Ц.Эгиймаа “Музейн эд өлгийн арга зүй, үзүүлэг дэглэлтийн төлөвлөлт” сэдвээр Хөвсгөл аймгийн нийт сумын музейн ажилчдад тус тус чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

✅ Мөрөн хотын Чингүнжавын талбайд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2023 оны 09 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

✅ Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН”, “ЦААТАН” боловсролын хөтөлбөрийг Мөрөн хотын ЕБС-ийн сурагчид болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн дунд хэрэгжүүллээ. Хөтөлбөрт нийт 180 орчим хүүхэд хамрагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН