Нүүр хуудасМэдээСЯ: ХӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН ХОТ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЯ: ХӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН ХОТ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ҮЗЭСГЭЛЭН

Аймгийн төв номын сан, аймгийн музейд “ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”,

“ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” үзэсгэлэн,

“ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэн,

“МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН-МОНГОЛЫН ИХ ХААД” номын үзэсгэлэнг дэлгэн тавьж,

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч Б.Мягмаржав, ЭША Ц.Эгиймаа, Э.Билгүүн, ЭША Ш.Мөнхбаатар нар тус тус тайлбарлан хүргэлээ.

✅ ИЛТГЭЛ, СУРГАЛТ

Хөвсгөл аймгийн ард иргэд, төрийн албан хаагчдад зориулсан нээлттэй лекцийг

МУСГЗ Г.Бадамсамбуу “Аялал жуулчлалын нөөц ба бүтээгдэхүүн”, СУИС, С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Энхбаатар “Монголын бэлчээрийн мал аж ахуйн соёл” сэдвээр АЗДТГ-ын Соёмбо танхимд зохион байгууллаа.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ЕБС, Сод Эрдэм ЕБС, Эрдмийн Далай цогцолбор сургууль, Аваргууд ЕБС, Гурван Эрдэнэ ЕБС, Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн түүх нийгмийн ухааны багш нар, дунд, ахлах ангийн 223 суралцагчдад

The Institute of Chinggis Khaan Heritage and Culture Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал Н.Саруул, эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч Б.Мягмаржав нар “Чингис хаан ба Монгол бахархал”, ЭША Ш.Мөнхбаатар “Монголын Эзэнт гүрэн ба Дэлхийн амар амгалан” сэдвээр лекц уншлаа.

✅ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН” хөлөгт тоглоом, “ЦААТНЫ ӨВ, СОЁЛ” гар урлалын боловсролын хөтөлбөрт нийт 230 гаруй хүүхэд хамрагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН