Уулзалтаар Соёлын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагаа болон, 2024 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүллээ.
Уулзалтыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энх-Амгалан ахалж, яамны удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, ХБХХЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам болон бусад төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.