Нүүр хуудасМэдээСүхбаатарын талбайд номын үзэсгэлэн дэлгэгдлээ

Сүхбаатарын талбайд номын үзэсгэлэн дэлгэгдлээ

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаанд хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч, зохиолчдыг хамруулсан номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж эхэллээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 7-11-ний хооронд болох тус номын үзэсгэлэн, худалдаанд 10 гаруй хэвлэлийн компани, хуучин номын 20 орчим худалдаа эрхлэгч, 10 номын дэлгүүр болоод Монголын Зохиолчдын эвлэл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны гишүүд, зохиолчид оролцон, оюуны бүтээлээ дэлгэж байна.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаа тул оролцогчдоос ямар нэг түрээс, төлбөр авахгүй байгаа.

Номын үзэсгэлэн, худалдаа тав хоногийн турш 09:00-19:00 цаг хүртэл үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН